МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатар улиран сонгогдов

МАН-ын 30 дахь Их хурлын сүүлийн өдөр /2021.12.07/ Бага хурлын бүрэлдэхүүнийг шинээр сонгосон бол өнөөдөр /2021.12.08/ Бага хурлын анхдугаар хуралдаанаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон Нарийн бичгийн дарга нарыг сонгох, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж байна.

МАН дөрвөн жил тутам хуралдаж, намын дүрмийн дагуу удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилдэг. Үүний дагуу 30 дахь Их хурлаар сонгогдсон МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлснээр Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дөрөв дэх удаагаа сонгосон юм.

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Б.Баярбаатарыг улираан сонгож МАН-ын намын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнд тамгыг нь гардуулан өглөө.

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …