Г.Ханхүү: МҮОНТ-д мөнгө “идэж, уух” боломж байхгүй

МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаяр  өнгөрөгч долоо хоногт МҮОНТ-д болоод буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, шинэчлэлийг эсэргүүцэж байгаа хурган  дарга нар, зарим уран бүтээлчдийг шалгуулахаа мэдэгдсэн.  Тухайлбал “Нэг минут нэг сая” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ханхүүг  МҮОНТ-ийн явуулсан дотоод аудитын шалгалтаар хоёр жил дараалан зөрчил гаргасан, их хэмжээний мөнгө “идэж уусан” гэсэн юм. Энэ асуудлаар МҮОНТ-ийн “Нэг минут, нэг сая”, “Hey Hey” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ханхүүгээс тодрууллаа.

-Таныг  МҮОНТ-ийн явуулсан дотоод аудитын шалгалтаар  удаа дараа зөрчил гаргасан,  гадны компанитай гэрээ байгуулж МҮОНТ-ийн эфирээр цацаж, маш их мөнгийг хувьдаа авсан гэдэг мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөөч?

-Ажлаар гадагшаа яваад өчигдөр л ирлээ. Дарга цэргийн халаа сэлгээний асуудлаас болж уран бүтээлчдийг идэж уусан  гэх мэдээлэл гарсан байна. Уран бүтээлчид уран бүтээл хийх үүрэгтэй болохоос санхүүгийн асуудалд оролцдоггүй. Телевизтэй, тодорхой нэвтрүүлэгтэй гэрээ байгуулсан тохиолдолд санхүүгийн албаар  дамжиж, 7-8  даргаар гарын үсэг зуруулдаг. Өөрөөр хэлбэл, энд уран бүтээлчид хэдэн зуун саяар нь мөнгө идэх, дур зоргоороо гэрээ байгуулах боломж байхгүй.  Жишээ нь, “Нэг минут, нэг сая” гээд оролцогчид шууд бэлэн мөнгө өгдөг нэвтрүүлэг хийдэг болохоор намайг бас хавчуулж байх шиг байна. Ч.Даваабаярын   идэж уусан гээд байгаа уран бүтээлчид хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ гэсэн байр суурьтай байгаа.  Миний хувьд ч ялгаагүй шалгах ёстой газар нь шалгахаар үнэн  зөв нь тогтоогдоно гэж бодож байгаа.

-Ч.Даваабаярын хувьд огт өөр тайлбар өгч байгаа. Ер нь уран бүтээлчид ямар системээр цалинждаг байсан бэ?

-Хийснээрээ цалинждаг тогтолцоо Ч.Даваабаярыг захирлаар томилогдохоос өмнө л байсан. Сайн уран бүтээл хийсэн бол өндөр цалин авна. Харин уран бүтээл бага хийгээд бага цалин авдаг хэсэг хүмүүс хэл ам гараад тэгшитгэсэн байсан. Үүнийг өөрчилж, өмнөх шигээ хийсэн уран бүтээлээ үнэлүүлж цалингаа авдаг болох санал гарч,  Үндэсний зөвлөлд танилцуулах гэж байсан. Үүнийг л Ч.Даваабаяр дарга шинэчлэл хийх гэж байхад эсэргүүцсэн гэж ойлгож байгаа бололтой.

эх сурвалж: ньюс.мн С.ОТГОН

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …