Төрийн байгуулалтын байнгын хороо 09:00 цагаас эхлэн төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Хуралдаанаар:
– Цагаан сараар гурван өдөр амрах тухай хууль,
– Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлэг,
– Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай,
– Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Төсвийн байнгын хороо 09:00 цагт “Б” танхимд хуралдана. Хуралдаанаар:
– Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай,
– Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
– Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
– Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
– Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,
– Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм байна.