Бээжин хотын төв талбай Тянь Аньмэнийг Хятад улс онцгой баярын өдрүүдэд цэцэгсээр чимэглэдэг уламжлалтай. Тэгвэл Хятадын уламжлалт Цагаан сар болон Бээжин-2022 өвлийн олимпын нээлт удахгүй болох гэж байгаа баярт мөчийг угтан энэ сарын 13-нд Тяньаньмэний талбайд 2022 оны өвлийн олимпын сүлдийг өлзий зангианы хамт байрлуулжээ.
Улаан өнгөтэй өлзий зангилааны голд цагаан өнгөтэй олимпын сүлдийг байрлуулж цасан ширхгийг цэнхэр хөвөөтэйгөөр урлажээ.