Сүүлийн өдрүүдэд Бээжингийн өвлийн олимпын тосгонд байрласан тамирчид өөрсдийн хүлээн авсан тамирчдын үүргэвч, үүргэвч дотор байсан бэлэг дурсгалын зүйлсээ нийгмийн сүлжээгээр харуулжээ. Үүргэвч дотор байсан нэгэн “өвөрмөц” бэлэг дурсгал хүмүүсийн анхаарлыг их татсан байна.
Тухайлбал, Хятад улсын залуучууд, өсвөр насныхны өөрсдийн гараар зурсан 43000 гаруй уран зургийн бүтээлүүдээс 7500 бүтээлийг сонгож, бэлэг дурсгал болгон өвлийн олимпд оролцсон тамирчид, бүс нутгийн төлөөлөгчдийн багийн гишүүдэд бэлэглэсэн байна.
Бүтээлийг хүлээн авсныхаа дараа Австралийн тамирчин Бриттени Кокс “Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооноос бидэнд бэлэглэсэн үүргэвчээ би нээж үзлээ. Дотор нь Хятад улсын бяцхан найзын зурсан бүтээл байсан юм. Нэгэн эмэгтэй цанын тамирчныг зуржээ. Тамирчин уулын орой дээр зогсон, гартаа цанаа барьснаар зурсан байв. Энэ миний хувьд маш өвөрмөц бэлэг байлаа. Тамирчин хүний хувьд, залуучууд хүүхдүүдэд урам зориг нэмэх нь миний үнэ цэнэ иймээс энэ зургийг хүлээн аваад сэтгэлд минь маш дулаахан санагдлаа, би хана дээр өлгөх болно, ингэвэл би зургийг байнга олж харах болно” гэсэн байна.
Ямайк улсын уулын цанын тамирчин Беньямин Александр тамирчдын үүргэвчээ нээх үедээ бичлэг хийж, тэрбээр “Шорт Трекийн мөрөөдөл” хэмээх гараар зурсан уран зургийн бэлгийг магтан сайшааж, “үүргэвч дотор маш сайхан бэлэг байлаа, энэ бол бага сургуулийн сурагчийн зурсан бүтээл юм, дээр нь бас сурагчдын харилцах хаягийг бичиж үлдээсэн байна. Ямар гоё бэлэг вэ” гэж ярьжээ.