“Мөнх тэнгэрийн бичиг-2021” монгол уран бичгийн шилдгүүд тодорлоо

“Мөнх тэнгэрийн бичиг-2021” үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордонд болж, шилдэг бүтээлийн эздэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын  асуудал хариуцсан зөвлөх Д.Бум-Очир, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам нар  шагналыг нь гардууллаа.

Үзэсгэлэнд дотоодын уран бүтээлч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орны уран бичээчид бүтээлээ ирүүлжээ. “Мөнх тэнгэрийн бичиг-2021”-ийн шилдэг бүтээл, оролцогч:

УРАН БҮТЭЭЛЧДИЙН АНГИЛАЛ:

Тэргүүн байр- “Монголын нууц товчоо”. Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Голомт банкны дизайнер Цэгмэдийн Тамир;

Дэд байр-“Чингисийн билиг сургаал”. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн уран бүтээлч Дэгжилт;

Гутгаар байр-“Байгал нуур”. ОХУ-ын “Хараацай” уран бичлэгийн нийгэмлэгийн тэргүүн Оксана Жербанова  Владимировна;

Тусгай байр:

  1. “Билиг барамид хэмээх судар оршвой”. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Монгол уран бичлэг” нийгэмлэгийн дэд тэргүүлэгч Содномын Цэнгэлбаяр;
  2. “Монголын их амар амгалан”. “Содон чимээ” монгол хэлний сургалтын төвийн багш Баттулгын Алтантуяа;
  3. “Мандухай цэцэн хатны домог”. Иргэний нисэхийн ерөнхий газрын инженер Мандахнарын Долгор;
  4. “Тамга”. “Хөх бичиг” төвийн уран бүтээлч Шаравын Гэрэлсайхан;
  5. “Арван зүгийн ачит Гэсэр хаан”. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Тэнгэрийн бичиг” уран бичлэгийн холбооны уран бүтээлч Чингис Бутханов;
  6. “Бумбын орон”. БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны уран бүтээлч Баатар;
  7. “Мэгзэм ерөөл”. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын “Заяасан бичиг” уран бичлэгийн холбооны уран бүтээлч Корнин Геннадий;
БАГШ НАРЫН АНГИЛАЛ:

Тэргүүн байр- “Мөнх тэнгэрийн бичиг”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” ерөнхий боловсролын сургуулийн багш Баярцэнгэлийн Отгонтуяа;

Дэд байр-“Монголын нууц товчоо”. Монгол Улсын Консерваторын монгол хэл бичиг, уран зохиолын багш Төмөрбаатарын Цолмон;

Гутгаар байр-“Эхийн сэтгэл”. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Лхагвасүрэнгийн Ууганжаргал;

Тусгай байр:

  1. “Орчлонд би азтай төржээ”. Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн багш Өлзийбатын Одмандах;
  2. “Монголын нууц товчоо”. Нийслэлийн 21 дүгээр сургуулийн багш Цэрэнлонжидын Найдан;
  3. “Ногоон Дарь эхийн тууж”. Нийслэлийн 38 дугаар сургуулийн багш Ганхуягийн Сайнжаргал;
  4. “Бид ялав”. Нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Ядамжавын Сэргэлэн;
  5. “Тэмээн жингийн цуваа”. Нийслэлийн 5 дугаар сургуулийн багш Бямбацэрэнгийн Даваачулуун;
  6. “Түүхийн шүлэг”. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Эрдэнэбилэгийн Мөнхдалай;
  7. “Цагаан сар ба хар нулимс”. Нийслэлийн 38 дугаар сургуулийн багш Хишигсайханы Оюундарь;
СУРАГЧДЫН АНГИЛАЛ (АХЛАХ):

Тэргүүн байр-“Хөх судар”. Нийслэлийн 24 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Цэрэндоржийн Анхцэцэг;

Дэд байр-“Цогтын хадны бичиг”. Нийслэлийн 23 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ням Очирын Бадармаа;

Гутгаар байр-“Цагаан”. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Үүрцайхын Энхжин;

Тусгай байр:

  1. “Хөгжмийн гурвал”. Нийслэлийн 16 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Алтанцэцэгийн Маралмаа;
  2. “Оюун түлхүүр”. Нийслэлийн 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Хүрэлбаатарын Номин;
  3. “Тусгаар тогтнол”. Төв аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Чимэддоржийн Өнөрзаяа;
  4. “Авах гээхийн дөрвөн мөрт”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Цогтын Пүрэвсүрэн;
  5. “Өөртөө нэвтрэхэд”. Санхүү, эдийн засгийн их сургуулийн харьяа “Эрхэм баян эрдэм” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мөнхжингийн Оюу;
  6. “Малчин”. Нийслэлийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ёндонжамцын Золбоо;
  7. “Хос уянга”. Нийслэлийн 67 дугаар сургуулийн 11 дугаар  ангийн сурагч Ерөөжавын Энхжин;
СУРАГЧДЫН АНГИЛАЛ (ДУНД):

Тэргүүн байр- “Эрдэнийн чимэг”. Нийслэлийн 50 дугаар сургуулийн 10 дугаар  ангийн сурагч Амгалансэнгийн Ариунзаяа;

Дэд байр- “12 жил”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 10 дугаар ангийн Батдэлгэрийн Нандин-Эрдэнэ;

Гутгаар байр- “Тусгаар тогтнол”. Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий болосвролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч Оросоогийн Тэмүүлэн;

Тусгай байр:

  1. “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”. Нийслэлийн 3 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ган-Эрдэнийн Өнө-Энх;
  2. “Нэгэн үсгийн эрдэм”. Нийслэлийн 50 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баттуяа;
  3. “Нууцыг задруулсан захиа”. Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Баатархүүгийн Номин;
  4. “Тэмүжиний нөхөрлөл”. Сэлэнгэ аймг Сайхан сумын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Эрдэнэбилэгийн Учрал;
  5. “Монгол ухаан сургаал”. Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10 дугаар  ангийн сурагч Гансүхийн Цолмон;
  6. “Чингис”. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Амарсайханы Одонтуяа;
  7. Т.Галсангийн “Монгол бичиг” шүлгээс”. Нийслэлийн “Хобби” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Батсумын Очирдарь.

Үзэсгэлэнг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 04-нийг хүртэл Хүүхдийн урлан бүтээх төвд үнэ төлбөргүй толилуулах юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан монгол уран бичгийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж ирсэн. 2021 онд гаргах байсан ч цар тахлын улмаас түр хойшлуулжээ.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …