“Бээжин-2022” өвлийн 24-р олимпын наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпод Норвеги улсын 84 тамирчин өрсөлдөж 16 алт, 8 мөнгө, 13 хүрэл, нийт 37 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүллээ.
Нэг улсын тамирчид өвлийн олимпын наадмаас 16 алтан медаль хүртсэн нь бүх цаг үеийн дээд амжилт болов. 2010 онд Канад, 2018 онд Герман, Норвеги 14 алт авсан нь өмнөх дээд амжилт байлаа.
Германчууд чарга, бобслей, скелетоноор 12 алтан медаль хүртэж хоёрдугаар байрт бичигдэв. Харин зохион байгуулагч БНХАУ 9 алт, нийт 15 медальтайгаар өвлийн олимпын дээд амжилтаа тогтоолоо.
Шинэ Зеланд улс өвлийн олимпын анхны алтан медалиа сноубордоор хүртсэн бол Бельги улс 74 жилийн дараа анхны алтан медалиа өөрийн болгожээ.