Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино Осакагийн фестивальд шалгарчээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит уран бүтээл “Худалдагч охин” уран сайхны кино 2022 оны Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарчээ.

Осакагийн Азийн кино фестивалийг 17 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Азидаа нэртэй өндөр зэрэглэлийн фестивалийн нэг юм.

Уг фестиваль Япон улсын Осака хотод ирэх гуравдугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд болж, шилдэг киног шалгаруулах юм.

Фестивалийн уралдаант хэсэгт шилдэг 15 киног сонгон шалгаруулсны нэг нь “Худалдагч охин” кино . Тодруулбал, Солонгос, Араб, Хонгконг, Япон, Малайз, Филипин, Тайван, Хятад, Энэтхэг, Казакстан зэрэг олон орны кино уран бүтээлчдийн кинотой өрсөлдөх эрхтэй болжээ.

Санал болгох мэдээ

ХОВД: Шилдэг өвлөн уламжлагч, туульч Н.Дамдиндорж 750 гаруй шавь бэлтгэжээ

Ховд аймгийн Дуут сумын харьяат, монгол туулийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн урианхай туульч Нацагийн …