Элчин сайд Д.Баярхүү Казахстан улсын ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт 2022 оны 2 дугаар 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Казахстаны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэв. Мөн энэхүү найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг баяжуулахын төлөө хүч чармайлт гарган ажиллахаа нотлов.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К-Ж.Токаев Монгол Улс нь Казахстаны Зүүн Ази дахь гол түншүүдийн нэг болохыг цохон тэмдэглэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …