Ажлын хэсгүүд хуралдана

ажлын хэсгүүдӨнөөдөр төрийн ордонд 13:00 цагаас эхлэн ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Тодруулбал,

– Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд,

– Химийн хорт болон аюултай бодисын тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд,

– УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд тус тус болно.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …