АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлжээ

Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооноос зохион байгуулж буй Ардчилсан намын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлжээ.

Ардчилсан намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан П. Нүрзэд, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд хүлээлгэн өгчээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн өгсөн байна.

Ташрамд дурдахад намын даргын сунгаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нэрээ дэвшүүлэхээс татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …