О.Цогтгэрэл:Бүтэн ардчиллын төлөө АН-ын даргын сунгаанд нэр дэвшихгүй байхаар шийдлээ

Ардчилсан нам ирэх дөрөвдүгээр сарын 7-нд их хурлаа зарлаж, шинэ даргаа сонгохоор зарлаад байна. Тэгвэл Ардчилсан намын даргын сунгаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нэрээ дэвшүүлэхээс татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр “Ардчилсан нам УИХ-ын хоёр ч удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдаж, намынхаа бодлогыг төрийн бодлого шийдвэр болгож хэрэгжүүлэх боломжгүй явсаар ирлээ. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ ч биелүүлэх боломжгүй болж, дотоодын хагарал зэрэг олон зүйл болж байсныг та бүхэн мэднэ. Сүүлийн өдрүүдэд Ардчилсан намын төлөөллийн төв байгууллагууд хуралдаж, дөрөвдүгээр сарын 7-нд их хурлаа хийж, шинээр сонгогдсон даргаа ёсчлон батламжилна.

Өнгөрсөн хугацаанд АН-ын 200 мянган гишүүн нэг талд байсан тул даргын маргаанаас бусад ямар нэг нь маргаан байхгүй.

Энэ удаад зарлаж буй дотоод сонгууль АН-ын хувьд дотоод асуудлаа шийдэхэд чухал үйл явц. Одоо шинэ дарга хурдан батлагдаж, АН-ын асуудал нэг мөр цэгцрээсэй гэж миний бие энэ удаагийн дотоод сонгуульд нэр дэвшихгүй байх хувь хүний шийдвэрийг гаргаж байна.

Цаашид Ардчилсан намынхаа үйл хэрэгт идэвхийлэн оролцож, Монголын ардчиллыг БҮТЭН болгохын төлөө, Монголын Ардчилсан намыг БҮРЭН ЯЛУУЛАХЫН төлөө өөрөөс хамаарах бүхнээ хийж ажилласаар байх болно.Шинээр сонгогдох даргаа бүрэн дэмжиж ажиллах болно” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …