Монголын хип хоп холбооны тэргүүн Ш.Батбаяр буюу Баавар хар тамхи худалдсан хэрэглэсэн хэрэгт холбогдон, шалгагдаж байхдаа /2013.03 сар/ ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд галд өртсөн билээ.
Тэрээр 35 хувийн түлэгдэлт авч хэдэн сарын турш эмчлүүлж, арьс нөхөх эмчилгээ хийлгэж улмаар хар тамхитай холбогдох хэрэгт нь сар хүрэхгүй хугацаанд саатуулах ял оноосон. Харин түүнийг санаатай гал тавьж, өөрийгөө шатаасан хэмээн сэжиглэж хэрэг үүсгээд байгаа юм. Мөн түүнийг хэрэгтэй нь холбогдуулан хилээр гарах эрхийг хязгаарлаад байгаа.
Тэгвэл Бааварын бие муудаж дахин арьс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх болсон тул прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч БНСУ зориод байгаа гэнэ. Тэрээр өнөөдөр хагалгаанд орох юм байна. Сонирхуулахад, прокурорын байгууллагаас түүний хэргийг түр түдгэлзүүлж, ирэхээр нь хэргийг нь үргэлжлүүлэн шалгахаар болсон гэнэ.