Японд ДОХ-той донорын цусыг хоёр өвчтөнд сэлбэжээ

imagesЯпоны нэгэн эмнэлэгт ДОХ-той донорын цусыг хэрэглэсэн тохиолдол гарчээ.

Тодруулбал, эмнэлэгт хүргэгдэж ирсэн хоёр өвчтний цусыг ДОХ-той донорын цусаар сэлбэсэн тухай өчигдөр тус улсын Эрүүл мэндийн сайд Норихиса Тамуру ярьсан байна.

Гэвч эмнэлгийн ажилтнууд донор цусыг ДОХ-той гэдгийг мэдээгүй байсан аж. Учир нь 11-р сард ДОХ-ын халдвартай болох нь тогтоогдсон уг донор өнгөрсөн хоёрдугаар сард цусаа өгч байсныг яамнаас тогтоосон бөгөөд тухайн үед донор залуугаас ДОХ –ын халдвар илрээгүй байна. Гэхдээ донор эрэгтэй ДОХ-ын эрсдэлтэй тухайгаа нуун албаар цусаа өгсөн байх магадлалтай аж. Мөн эмч нар донор залуугийн цус ДОХ-ын вирустай байсныг яагаад илрүүлээгүй тухайгаа “ДОХ-ын далд үе нь найман долоон хоног байдаг бөгөөд энэ үед халдварыг гаргах боломжгүй. Залуу өнгөрсөн 2-р сард цусаа өгөх үед нууц үе нь таарч илрээгүй байх магадлалтай” гэсэн байна. Одоогоор ДОХ-той донорын цус сэлбүүлсэн хоёр өвчтөнд нарийн шинжилгээ хийж байгаа ажээ.

Дашрамд дурьдахад, Японд хамгийн сүүлд арван жилийн өмнө цус сэлбэх үед ДОХ -ын халдвартай цус хийсэн тохиолдол гарч байсан гэнэ.

index

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …