70 дахь удаагийн “Дэлхийн мисс-2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр /2022.03.17 АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нийт 130 гаруй улсын мисс өрсөлдсөнөөс эцсийн шалгаруулалтад 40 улсын гоо бүсгүйчүүд шалгарсан юм.
Тэгвэл 70 дахь удаагийн “Дэлхийн мисс ” тэмцээний титмийн эзнээр Польш улсын мисс Каролина Белавска тодорлоо.
Тэмцээний дэд байранд АНУ-ын мисс Шри Сайни, гуравдугаар байранд Кот д’Ивуар улсын гоо бүсгүй Оливиа Йейс шалгарсан юм.
70 дахь “Дэлхийн мисс ” –ээр шалгарсан Польш улсын мисс Каролина Белавска сайн дурын ажилд идэвхтэй оролцдог бөгөөд орон гэргүй хүмүүст тулгардаг асуудлуудыг шийдэх, нийгмийн ялгаварлан гадуурхалтын эсрэг төслийг хэрэгжүүлжээ.
Төслийн хүрээнд ням гараг бүрт тусламж шаардлагатай 300 гаруй иргэнд халуун хоол, ундаар үйлчилж, хууль зүй болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.