Агаарын бохирдлыг аль ч сайд буруулж чадахгүй байгаа тул УИХ-д хамааруулах хэрэгтэй гэв

uihӨнөөдөр хуралдсан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт нь “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхийлөгчийн дэргэд байгуулсаныг болиулан Ерөнхий сайдын эрхлэх асуудлын дор оруулах ёстой” хэмээн заасан юм.

Энэ талаар байнгын хорооны гишүүд өөрсдийн санал бодлоо иоэрхийлсэн бөгөөд ихэнхи гишүүд “Засгийн газраас агаарын бохирдлыг буруулах тал дээр буруу бодлого баримталсан. Утааг багасгах байтал Багануурын нүүрсийг хямд үнээр иргэдэд борлуулсан нь буруу. Агаарын бохирдлыг бууруулахаар зуух тараагаад л байгаа ч бодит байдал дээр утаа нь багассан юм алга. Ер нь ерөнхийлөгч агаарын бохирдлыг бууруулж дийлэхгүй болохоороо ерөнхий  сайдын хүрээнд өгч байна гэж ойлгож болохоор байна. Аль ч сайд агаарын бохирдлыг бууруулж чадахгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа учир бодлогоор хэрэгжүүлэх нь чухал.Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог ерөнхий сайдын дор гэхээс илүүтэй УИХ-д хамааруулж, нэгдсэн бодлого гаргах хэрэгтэй байна” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Хуралдааны эцэст хуулийн төслийн хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Засгийн газрын мэдэлд өгөх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хурааж, гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын чуулганаар оруулахаар болов.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …