Х.Баттулга сайд Хакухо М.Даваажаргалыг АН-д элсүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ

images-(1) Сүүлийн үед АН бөхчүүдээр гоёдог моод дэл­гэ­рүүлсэн. Энэ бүхний ард “Женко” Х.Бат­тулга байгаа гэд­гийг бараг л хүн бүхэн гадар­ласан болов уу. Түүнийг Ерөн­хийлөгчийн сон­гуулийн өмнө идэвхтэй ажиллаж, аварга бөхчүүдийг нэг нэгээр нь хөтлөн ирж АН-д элсүүлээд байгаа гэх яриа зүгээр ч нэг гараагүй нь тодорхой.

ҮХАА-н сайд бөхчүүдийг “баздаг” гэд­гээ олон нийтэд сайтар харуулж ч яваа. Со­­нир­холтой нь АН-д элссэн бөхчүүд бүгд Х.Баттулгын удирдлаган дор ажилладаг гэж ярих хүн олширчээ. Тэгээд ч ихэнх бөхчүүд хөдөө аж ахуйн салбарт бизнестэй учир түүн­тэй нөхөрлөхөд ойрыг нь бодож ийм сонголт хийгээд байгаа сурагтай.

Харин одоо хэзээ мөдгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа тул Х.Баттулгын дараагийн алхам нь арлын орныг шуугилж яваа Хакухо М.Даваажаргал гэнэ. Зарим хүмүүсийн үзэж буйгаар Хакухог ятгахын тулд УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн тус дэмжлэг их хэрэгтэй байгаа гэнэ.

Өнгөрсөн сонгуулиар Б.Наранхүүг Дунд­говьд нэр дэвшихэд нь Мөөеөө аварга хүү Хакухотойгоо хамт очин дэмжиж байсан тул тэдний дундах найрсаг харилцааг ашиглахаар шийдсэн нь ийм учиртай ажээ.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …