Д.Ганхуяг сайд хуулийн төслүүдийг татаж авахаа мэдэгдэв

imagesТөсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн явцад Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас өргөн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг татаж авахаа мэдэгдсэн болно.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ
АЖЛЫН АЛБА

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …