МУГЖ Г.Ариунбаатар Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучнаар шалгарлаа

“Чингис Хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин болжээ.

Энэ талаар тэрээр “Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг “Bravo” шагнал гардуулах ёслолын Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд нэр дэвшиж, ялалт байгуулж энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон мэдээг хүлээж авлаа. Өмнө нь манай нэрт дуучин Э.Амартүвшин хүртэж байсан юм. Сайхан санагдаж, илүү хичээж оновчтой хөдөлмөрлөх итгэл сэтгэл дүүрлээ” хэмээн энэ сарын 23-ний өдөр өөрийн цахим хуудсаараа хуваалцлаа.

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өмнө нь дуурийн дуулаачдын чадал чансааг шалгадаг дараах дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн юм.

Амжилт

-2011 онд М. И. Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал

-2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр

-2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин

-2017 онд Би-Би-Си Кардифф Дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучин (Россини, Верди, Чайковский болон Б. Шаравын “Монголын тал нутаг”-ийг дуулсан)

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …