Найруулагч Т.Алтантуяа, В. Агар нар хамтран Төрийн шагналт, зохиолч Д.Норовын туужаас сэдэвлэн “Хөх тавилан” уран сайхны киног бүтээжээ.
Киноны ерөнхий продюсероор Б.Пунсалмаа, найруулагчаар Б.Алтантуяа, В. Агар, ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нарын уран бүтээлчид ажилласан юм.
Тэгвэл “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд мисс, жүжигчин А.Баярцэцэг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Шинэбаяр нарын уран бүтээлчид тогложээ.
Жүжигчин А.Баярцэцэг тус кинонд Бадамцэцэг бүсгүйн эгэл амьдралын сонирхолтой түүхийг өгүүлэх аж.
Ташрамд дурдахад “Хөх Тавилан” уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин А.Баярцэцэг 2019 оны арваннэгдүгээр сарын 20-24-ны өдрүүдэд Италийн Флоренц хотод зохион байгуулагдсан 41 дэх удаагийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмаас “Шилдэг жүжигчин” шагналыг хүртсэн билээ.