Ял эдлэж байсан бол ОХУ-д нэвтрэх боломжгүй болно

indexОХУ  иргэдийн аюулгүй байдлын төвшинг нэмэгдүүлж, нийгэм дэх хурцадмал байдлыг багасгах зорилготойгоор хүнд, ноцтой эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байсан гадаадын иргэдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байх “ОХУ-д орох болон гарах хэв журмын тухай” хуулийн төслийг бэлтгээд байгаа гэнэ.

Думад өргөн барихаар зэхэж буй  тус хуулийн төсөлд зааснаар гэмт хэрэгтэн ял шийтгэлээ эдэлж дууссан байлаа ч ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх эрхгүй юм байна. Мөн эл хууль батлагдвал хууль батлагдахаас өмнө нь Оросд ирж амьдарч, хөдөлмөр эрхэлж байсан иргэдийн гэрээг цуцлан эх оронд нь буцаах ажээ. Хуулийн төслийг санаачлагчид  өөрийн улс орондоо онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн эсвэл холбогдсон хилийн чанадад ч хэв журам сахихгүй нь тодорхой гэж үзэж байгаа юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …