Энэ сарын 26-ны өдөр Ким Кардашиан болон Кени Уэст нар Нью-Йорк дахь Сохо орон сууцаа орхин явжээ. Гэтэл энэ үеэр Кимийн хувцаслалт олныг гайхшруулав. Гадаа хэдий нь хүйтэн болж хүмүүс зузаан хувцсандаа орсон байхад Ким “цагаан өнгийн бариу жинс, өндөр өсгийтэй зууны шаахай, дан цамц” өмсөн Норт Уэст охиноо тэргэн түрэн гарч иржээ.
Харин Кени зузаан хүрэм, үсэрхэг цамц кеть угласан байсан аж. Зарим хүмүүс Кениг эхнэртээ бага л анхаарал тавьж байна даа хэмээн ярьж байжээ. Магадгүй эрх дураараа, халуухан Кимд өвлийн хувцас хэрэг болдоггүй ч байж болох юм.