БНХАУ-ын аугаа удаирдагч асан Мао Зедонтой туйлын адилхан эмэгтэй яг одоо Хятадад аж төрж байна.
57 настай Чен Янь хэмээх энэ эмэгтэй өмнө нь гэрээрээ хөдөлмөр эрхлэдэг нэгэн байж. гэвч түүний амьдрал 2006 оноос эхлэн өөрчлөгдөж эхэлжээ. Тэрээр өөрийн бага нас, залуу үе гээд өүх л цаг үеийнх нь баатар байсан удирдагч Мао Зедонтой их төстэй болохоо мэдэж “яг л удирдагч баатар” шигээ хувцаслаж, үс засалтаа хүртэл өөрчилж, бүр тамхи татаж сурсан бөгөөд ойр орчмынхоо хүмүүст зөв үйл үлгэрлэн дууриах болсон байна.
Одоо тэр эмэгтэй Мао нэрээрээ Хятадад маш алдартай болсон бөгөөд түүнтэй зургаа авахуулахын тулд 2000 юань буюу 330 ам.доллар төлдөг ажээ. Мөн тэрээр Мао удирдагчийг дууриагч хятадын маш олон иргэдээс удирдагчтайгаа хамгийн адилхан гэдгээрээ бусдаас ялгардаг байна. Чен Янь 2007 онд болсон “Зүүн өмнөдийн телевизийн” “Мао Зедоныг хэн сайн дууриах вэ” тв шоунд ялагч болжээ.