Тайландын фото зурагчин Жатенипат Кетпрадит Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газраар аялж, авсан гэрэл зургийн цуглуулгаараа Бангкок хотын “Ривер Сити Бангкок” төвд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаад байна.
“People and Their World” нэртэй энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг “Nikon Thailand” компани ивээн тэтгэсэн бөгөөд тус үзэсгэлэнд цаатан хүмүүсийн ахуй амьдрал болон бүргэдийн анчдын тухай сонирхолтой гэрэл зургууд тавигджээ.
Жатенипат Кетпрадит нь “Photographer of the Year at One Eyeland Awards 2021”, “International Portrait photographer of the year 2021” зэрэг шагнал тус тус хүртэж байсан Тайландын алдартай гэрэл зурагчин юм.
Түүний гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 30-ны өдөр хүртэл Бангкок хотноо үргэлжилнэ.