Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг иргэдийн 70,1 хувь нь дэмжжээ

imagesНийслэлийн ЗДТГ автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх асуудлаар өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 08.00-22.00 цагийн хооронд хотын төвийн зургаан дүүргийн иргэдээс мессеж судалгаа авсан юм. Тус судалгаанд 20-60 насны санамсаргүй сонгогдсон эрэгтэй 123.460, эмэгтэй 78.934 хэрэглэгч рүү “Та автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна уу” гэсэн асуултыг илгээсэн байна. Үүнээс мессеж асуулгад 46957 хүн хариу илгээж, тэдний 70,7 хувь нь “тийм” гэсэн хариулт өгчээ.

Харин нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 12-00 тусгай дугаарт 1821 хүн холбогдож саналаа хэлснээс 54,4 хувь нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Ингээд интернет болон мессэж, иргэдийн утсаар холбогдож өгсөн саналуудыг нэгтгэснээр нийт дүнгийн 70,1 хувь нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар өнөөдөр албаныхан мэдээлэл өглөө.

Ийнхүү 50 орчим мянган иргэдийн асуулгаар “Автомашины дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй” гэсэн санал гарсан тул эл асуудлыг дахин НИТХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр болжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …