Хамгийн үнэтэй машин – Macbach Exelore нь Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Маy-bach брендийн 2005 онд анх удаа танилцуулсан загвар юм. Хоёр хүний суудалтай энэ суудлын автомашины хурдны дээд хязгаар нь 351 км/цаг бөгөөд найман сая USD-оор үнэлэгджээ. Энэхү гайхамшигтай төмөр хүлэг нь V12 цилиндр бүхий хос турбо мотортой бөгөөд 100 км/цагийн хурдыг ердөө 4.4 секунтын хугацаанд авдаг гэнэ.
Хамгийн эртний машин – Дэлхийн хамгийн эртний автомашин болох De Dion-ыг өдгөөгөөс 128 жилийн өмнө буюу 1884 онд үйлдвэрлэжээ. Энэ автомашин нь цагт 60 км/цаг хурдалдаг бөгөөд Гүн Жорж Бутон болон Шарль- Арман Трепард нарын захиалгаар үйлдвэрлэсэн байна. Тус автомашиныг Пенселванийн RM Auctions дуудлага худалдаагаар 4.6 сая ам.доллараар худалджээ.
Хамгийн том машин – Германы Liebherr компани одоогоор дэлхийн хамгийн томд тооцогдох аэчааны автомашин бүтээжээ. Т-282В хэмээх энэ автамашины өөрийн жин нь 224 тн бөгөөд өндөр нь 7.4 метр, урт нь 14.5 метр ажээ. 400 тонн ачааг 64 км/цагийн хурдтайгаар тээвэрлэх чадалтай ажлын мангасын үнэ нь 4-5 сая ам.доллар байдаг гэнэ.
Хамгийн жижиг машин – Тоглоомон машин гэж андуурмаар уг машиныг 1963-1964 онд зөвхөн 50 ширхэгийг Британид Peel P50 нэртэйгэрэ үйлдвэрлэжээ. Энэ машиныг “нэг хүн, нэг цүнх” гэж хочилдог. Учир нь машинд жолооч нь ганц цүнхний хамт багтах боломжтой гэнэ. Өдгөө энэ машинаас 20 ширхэг үлджээ. Анх худалдаанд гарахдаа 200 паундын үнэтэй байсан бол одоо 35-50 мянган паундын үнэ хүрдэг. Уг машины 134 см-ийн урт, 99 см-ийн өргөнтэй ажээ.
Хамгийн их борлогдсон машин – Дэлхий дээр хамгийн их борлогдсон автомашин бол Японы Toyoto компанийн Corolla маркийн автомашин гэнэ. Анх 1966 онд үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 32 сая хувиар борлогдож дэлхийн дээд амжилтыг үнэмлэхүй утгаар тогтоогоод байгаа ажээ.
А.Тамир