Цэцэрлэгийн хэт ачааллаас болж хүүхдүүд бөөсджээ

huuhduud000-middleСүхбаатар дүүргийн 149-р цэцэрлэгийн нэгэн ангид хүмүүжигч зургаан хүүхдээс бөөс гарсан байна. Тиймээс тус цэцэрлэгийн багш нар амралтын өдрөөр ажиллан хүүхдүүдийнхээ толгойг хулсан шүүрээр нэгд нэгэнгүй сайн самнаж, хүүхдүүдийн цагаан хэрэглэл болон анги танхимаа ариутган цэвэрлэжээ. Мөн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хувийн ариун цэврийг сайтар хангахыг анхааруулсан байна. Одоо нэг ч хүүхэд бөөсгүй болсон ажээ.

Нийслэлийн хэмжээн дэх бүх цэцэрлэгүүд ачаалал ихтэй, нэг анги танхимд суралцах хүүхдийн тоо нэг дахин хэтэрсэн багадаа л нэг ангид 40-50 хүүхэд сурч байгаа нь хүүхдүүдийн дунд элдэв өвчин халдварлах үндэс болж байгаа ажээ. Хүүхдүүд анги танхимдаа багталцахгүй хоорондоо шахдалцан зэрэгцэн утадгаас бөөс халдварласан бөгөөд нэг хүүхэд бөөстэй байсан нь дамжсан бололтой гэнэ.

Тиймээс цэцэрлэгүүдийн хэт их ачааллыг эцэг эхчүүд хүндэтгэн үзэж, хүүхдүүдээ сайн усанд оруулж, хувийн ариун цэвэр болоод эрүүл ахуйг нь хангаж байх хэрэгтэй байгааг анхааруулж байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …