УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.11.29/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат өргөн барилаа.

Улсын Их Хурлын Байнгын хороод нь Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд голлох чиг үүргийг гүйцэтгэж, хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх бэлтгэлийг хангадаг. Гэтэл Байнгын хороодын дарга нарын сонгуульт хугацаа нь нэг жил байгаа бөгөөд энэ нь Улсын Их Хурлын 2 удаагийн ээлжит чуулганы хугацааг хамарч байна. Харин томоохон хуулийн төслийн хэлэлцүүлэг жил дамнан үргэлжилдэг, ялангуяа шинэтгэлийн хүрээнд томоохон болон багц хуулийн төслүүд Улсын Их Хуралд өргөн баригдаж байгаа өнөө үед Байнгын хорооны үйл ажиллагааг удирдаж байсан дарга дээрх хугацаанд солигдох нь ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй, нөгөө талаас Байнгын хорооны дарга дөнгөж харъяалагдах байгууллагын ажиллагаатайгаа танилцаж ажлаа эхлүүлээд явж байтал сонгуульт хугацаа нь дуусах болдог нь учир дутагдалтай юм гэж хууль санаачлагч үзэж Байнгын хорооны даргын үүрэгт хугацааг хоёр жил болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоох үйл ажиллагааны чанар, Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулна гэж үзсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …