Элчин сайд У.Нямхүү Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Э.Макронд уламжилж, Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлэв.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …