Монгол улс, “ОХУ болон Хятад улсад тээврийн 5 хонгил” байгуулах санал тавьжээ

аМосква хотноо амжилттай болж өндөрлөсөн Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссийн хуралдааны үеэр “Монгол улс  ОХУ болон БНХАУ-д тээврийн таван коридор байгуулах санал тавьж байгаа тухай” Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва уламжилжээ.

Энд Орос улсаас Монгол улсаар дамжин Хятад руу төмөр зам, автомашины зам, нефть, хийн болон эрчим хүч дамжуулалтын шугамыг барьж байгуулах тухай яригдсан байна. Орос улсаас Монголоор дамжуулан Хятад руу тавих төмөр зам болон автомашины зам нь хамгийн богино замыг туулах боломж олгох тэргүүн зорилт хэмээн үзэж буйгаа манай улсын зүгээс онцолжээ. Мөн хуралдааны хүрээнд талууд ойрын хугацаанд Улаанбаатар хотод яамдын түвшинд төмөр замын тээврийн транзит тээврийг хөгжүүлэх асуудлаар гурван талт уулзалтыг зохион явуулахаар тохиролцсон бөгөөд талууд бүх саналууд  тохиролцоонуудыг тусгасан протоколд гарын үсэг зуржээ.

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит …