Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газарт онц хүнд гэмт хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон байна. Тодруулбал түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж яригдсан боловч энэ мэдээллийг Тагнуулын ерөнхий газраас эрс няцааж байсан юм.
Харин энэ удаа баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт Д.Цогтбаатарыг УМБГ-аас цагдан хорьсон байна. Гэхдээ чухам түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь тодорхой бус байна. Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр өмнө нь түүнийг улсын нууц задруулсан хэргээр Улсын ерөнхий прокурорын газарт удаа дараалан шалгуулахад уг хэргийг прокурорын эрх мэдэлтнүүд нуун дарагдуулж байсан гэсэн.
Түүнчлэн түүнтэй холбоотой мэдээлэлийг олсон албан тушаалтануудыг эрхэндээ оруулж өөрийн хууль бус үйл ажиллагаагаа нуун даргадуулдаг байсан гэж мэдээлж байсан юм.
эх сурвалж: өглөөний сонин