Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг сонгохыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн нэрийг дэвшүүлж байгааг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулав.

Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …