Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр А.Ариунзаяаг томилно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилохоор болжээ.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХНХ-ийн сайд асан А.Ариунзаяад ахлах зөвлөхөөр ажиллах санал тавьсан тавьж, тэрээр саналыг хүлээн авсан аж. Одоо хуралдаж буй Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилгоог эцэслэх юм байна. Ахлах зөвлөх нь Ерөнхий сайдын ажлын албыг удирддаг юм.

Өмнөх ахлах зөвлөх Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар сонгогдсон билээ.

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …