Засгийн газрын хуралдаанаар 25 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн оронд 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар 25 асуудал хэлэлцэж байгаа бөгөөд хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийнэ. 

• Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол,

• Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай Засгийн газрын тогтоол,

• Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаа, зохицуулалттай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар,

• Дархан арьс ширний цогцолбор байгуулах төслийн явц,

• Буянт-Ухаа инновацийн төв байгуулах талаар,

• Орон сууцны хороолол, барилгад хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар авах арга хэмжээний тухай зэрэг 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …