Дэлхийн гоо сайхны олимп болох OMC Hairworld тэмцээн есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээний хуримын нүүр будалт төрөлд Make up артист Ц.Ариунзаяа тэргүүн байр эзэлж, Дэлхийн хошой аварга болсон байна.
Make up артист Ц.Ариунзаяа 2021 онд неон нүүр будалт төрлөөр дэлхийн хамгийн анхны аварга болж байсан юм.
75 дахь удаагаа зохион байгуулагдаж уг тэмцээнд Монгол Улс 15 дахь жилдээ оролцож буй бөгөөд олимпын түүхэнд нэг улсаас нэг оролцогч хоёр жил дараалан ганцаарчилсан төрлөөр түрүүлсэн нь энэ аж.
2022 оны аваргын бүтээлийг “Miss USA Asia” тэмцээний тэргүүн мисс П.Шүүдэрцэцэг өөрийн гоо сайхнаараа амилуулжээ.