Найруулагч Ж. Жанчивдоржийн “Хөхөө” кино “Киношок” олон улсын кино наадмаас “Шилдэг Кино” шагнал хүртлээ

Найруулагч Ж.Жанчивдоржийн уран бүтээл “Хөхөө” уран сайхны кино нь 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 2-ны хооронд ОХУ-д зохион байгуулагдсан 31 дэх удаагийн “Киношок” олон улсын кино наадмаас “Шилдэг эрэгтэй дүр”, “Шилдэг эмэгтэй дүр”, “Шилдэг Кино” “Golden Vine” цом, “Шилдэг Найруулагч” шагналыг тус тус хүртлээ.


“Шилдэг эрэгтэй дүр”-ээр жүжигчин Ц.Цэрэнболд,
“Шилдэг эмэгтэй дүр”-ээр МУГЖ Т.Борхүү
“Шилдэг Найруулагч” төрөлд Ж.Жанчивдорж

“Хөхөө” уран сайхны кино нь 2020 онд XII дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Монгол кино хэсгийн “Шилдэг Кино”, “Шилдэг Найруулагч” шагналыг хүртэж байсан юм.

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …