Найруулагч Д.Баттөмөрийн “TRIO” уран сайхны кино Тайландын кино наадмын “Шилдэг Кино”-гоор шалгарлаа

Тайландын Бангкок хотноо 9 дүгээр сарын 15-19-ны хооронд зохион байгуулагдсан “Тайландын Олон улсын кино наадам-2022” -т найруулагч Д.Баттөмөрийн “TRIO” уран сайхны кино “Шилдэг Олон улсын кино” төрөлд нэр дэвшээд байсан юм.


Тайландын алдарт SIAM ENTERTAINMENT группын санаачлан хэрэгжүүлдэг, олон улсын ялангуяа Зүүн Өмнөд Азийн бүсийн гол кино наадмуудын нэг болох “Тайландын Олон улсын кино наадам-2022”-оос “TRIO” уран сайхны кино нь “Шилдэг олон улсын кино” төрөлд шалгарч цомын эзэн болжээ.

Энэхүү төрөлд Солонгос, Япон, Польш, Итали, Англи, Тайланд, Бразилийн шилдэг кинонуудтай өрсөлдсөн юм.


Мөн 10 дугаар сарын 14-23-ны өдрүүдэд Польшын Варшав хотноо зохиогдох “Варшавын Олон улсын Кино Наадам”-ын 38 дахь удаагийн арга хэмжээнд оролцох урилгыг хүлээн аваад байгаа билээ.


Үүгээр ч зогсохгүй дэлхийн А зэрэглэлд багтдаг Эстони улсын Таллины “ Хар шөнө” олон улсын кино наадамд “TRIO” уран сайхны кино нь “Industry@Tallinn&Baltic Event”-ийн тусгай урилгаар ELISA танхимд 11 сарын 21,24, 25-нд гурван удаа дэлгэцнээ гарахаар болсон байна.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …