Олденбургийн кино наадмын “Өвөрмөц, зоримог шийдэл“ төрөлд “Этгээд” уран сайхны кино шалгарлаа

TeamHERO, Three Flames Pictures -хамтын бүтээл болох “Этгээд” МУСК /Aberrance/ 29 дэх удаагийн Internationales Filmfest Oldenburg -д амжилттай оролцож “Хамгийн өвөрмөц, зоримог кино” /Originality, Daring, Audacity film/ шагналын эзэн боллоо.


Есдүгээр сарын 14-18 хооронд зохион байгуулагдсан тус кино наадмын үеэр найруулагч Б.Баатарын өвөрмөц шийдэл, хэний ч гаргахаас зүрхшээм зоримог үйлдлээр бүтсэн энэ кино нь олон улсын кино шүүмжлэгчид, уран бүтээлчдийг гайхшруулж байлаа. Уг уран сайхны кино нь өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн юм.


Найруулагч Б.Баатар нь “Хийморь”, “Ноён Эмэгтэй”, “Үргээлэг”, “Ар Хударга” зэрэг 20 гаруй уран бүтээлийн ерөнхий зураглаачаар ажиллаж байсан бөгөөд “Этгээд” уран сайхны кино нь түүний найруулагчаар ажилласан анхны уран бүтээл билээ.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …