Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэх ерөнхий газрын дэд даргыг Зам тээврийн сайд Ч.Гансүхийн тушаалаар Б.Алтанцомыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, МИАТ компанид Нислэгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Нямсайханыг түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Ч.Нямсайхан нь 1967 онд төрсөн, инженер-нисгэгч мэргэжилтэй, орос, англи хэлтэй. 1986-1989 онд хуучнаар ЗХУ-ын Сасово хотын Нисэхийн дунд сургуулийг АН-2 онгоцны нисгэгч мэргэжлээр, 1994-1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Нисэхийн академийг инженер-нисгэгч мэргэжлээр төгсчээ. 2002 онд АНУ-ын Сиэтл хотын “Боинг” компанийн төвд “Боинг-737” онгоцны нисгэгчийн мэргэшсэн сургалтад хамрагдсан байна. 1989 оноос МИАТ ХК-д АН-2 онгоцны нисгэгчээр ажлын гараагаа эхэлснээс хойш Ю-12 онгоцны нисгэгч, АН-24 онгоцны нисгэгч, Боинг-737 онгоцны нисгэгч, онгоцны дарга зэрэг албан тушаал хашиж, салбартаа 24 жил тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм.
Л.Бадрах http://www.ugluu.mn/4907.html