Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцуулав

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцуулав.


Энэ үеэр Ерөнхийлөгч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам бол иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэх, монгол хүний үнэ цэнийг өргөж, хөдөлмөр эрхлэлт, салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллах, онцгой үүрэгтэй гэдгийг санууллаа.

Цаашид “халамжаас хөдөлмөрт” шилжих бодлогыг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өндөр настан, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой анхаарч ажиллахыг нэр дэвшигч Т.Аюурсайханд захив.

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …