Ж.Батзандан: ТЕГ-ын автомашинтай хэдэн залуу намайг өдөржингөө дагалаа

imagesУИХ-ын гишүүн Ж.Батзанданг Тагнуулын ерөнхий газрынхан тагнан, мөрдөх болсон бололтой. Учир юу гэвэл Ж.Батзандан гишүүн өөрийн твиттер хуудаснаа “Тагнуулын Ерөнхий Газрын УБЦ08-26 дугаартай автомашинтай хэдэн залуу намайг өдөржингөө дагав. Юу хүссэн юм бол. ТЕГ-ын автомашин болох нь тогтоогдсон. Дагаж тагнах болсон шалтгаанаа тайлбарлах биз. Нэг дэх өдөр Тагнуулын ерөнхий газрын даргаас албан ёсоор тайлбар авна” хэмээжээ.

Тэгэхээр эрхэм гишүүнийг яагаад мөшгих болсон тухайгаа ТЕГ-ынхан өнөөдөр тайлбарлах болох нь. Магадгүй идэвхитэн жиргээч гишүүн юу болсон талаар тун удахгүй жиргэх биз ээ.

index

Санал болгох мэдээ

Н.Учралын танхимд багтах “ёсгүй“ сайдууд

Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ бүрээнд танхимынхаа сайд нарыг УИХ-аар оруулан …