Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.10.21/ хуралдаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг томилохыг дэмжлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан тангараг өргөсөн юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Зайлшгүй халамж авах ёстой хүмүүс байгаа. Гэхдээ халамж хавтгайрсан гэдэг асуудалтай санал нэг байна. Засгийн газраас “Халамжаас хөдөлмөрт” гэх чиглэлийг баримталж, үйл ажиллагаа явуулж байна.
Нийгмийн халамж манай улсын ДНБ-ний 7 орчим хувийг эзэлдэг. Энэ бол маш том тоо. Халамжийг зайлшгүй авах ёстой, зорилтот бүлэг рүү чиглүүлэх ёстой.
Улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал ахуй ямар байгаа билээ. Ядуурлын түвшин ноцтой хэмжээнд буюу 27.8 хувьд хүрчээ. Энэ нь нийт иргэдийн 900 гаруй мянга нь ядуу байна гэсэн үг. “Тиймээс энэ тоог огцом бууруулахад анхаарч, бодит үр дүн гаргаж ажиллана. Олон жил яригдаж ирсэн тэтгэвэр, нийгмийн даатгалын реформ, шинэчлэлийг хийнэ” хэмээн амлалт өглөө.