С.Бямбацогт:Алтанбулаг, Замын-Үүдийг хурдны авто замаар холбоно

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.10.31/ Дарханы замын бүтээн байгуулалтын ажилтай  холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээ замын хөдөлгөөн  нээгдсэн. Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг олон жил удаашруулж, уг замаар зорчиж буй иргэдийг чирэгдүүлсэндээ хүлцэл өчье.

Дарханы замын ажил бүрэн дуусчихлаа гэж хүмүүс ойлгож байна. Нийт ажлын 50 хувийг нь гүйцэтгэсэн. Ирэх нэг жилийн хугацаанд үлдсэн 50 хувийг хийнэ. 2023 оны 11 дүгээр сар гэхэд хоёр урсгал, дөрвөн эгнээ замыг бүрэн нээхээр төлөвлөж байна.

Есдүгээр сарын эхнээс 117 км замыг хатуу хучилттай болгосон. Ирэх жил 100 гаруй километр замыг хучсанаар бүтээн байгуулалтын ажил дуусна. Цаашлаад энэ намар хийгдсэн 5 см зузаан хучилтыг 10 см болгоно.

Зөвхөн Улаанбаатар-Дарханаар тогтохгүй  Алтанбулаг, Замын-Үүдийг хурдны авто замаар холбож, Ази -Европ, Орос -Хятад руу чиглэх хөдөлгөөнийг Улаанбаатараар дайруулна” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …