Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.02/ болсон. Хуралдаанаар нүүрсний борлуулалттай холбоотой асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Нүүрсний борлуулалт болон худалдан авагчидтай харилцах үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгож, Уул уурхайн биржийн зарчмаар энэ үйл ажиллагаа явагдах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Засгийн газрын 362 дугаар тогтоолд цаашид ам нь дээрээс худалдаалдаг, урьдчилсан нөхцөлтэй гэрээг аливаа хэлбэрээр явуулахыг хориглож зөвхөн Засгийн газрын зөвшөөрлөөр хийдэг байхаар тусгасан.
Цаашдаа ам гэрээгээр ажил явагддаг байдлыг зогсоож, “Эрдэнэс Тавантолгой” болон бусад уул уурхайн компаниудад үүнийг хориглоё.
Өөрсдөө нүүрсээ хилээр гаргаж худалдаалдаг тогтолцоонд шилжье. БНХАУ-ын худалдан авагчидтай энэ асуудлыг хэлэлцэж тохиръё гэдэг байр сууринаас Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана” гэв.