Б.Баярбаатар: Хууль хяналтын байгууллагуудын Хөгжлийн банк нь дээр явуулж байгаа үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.



Тэрбээр “Хөгжлийн банктай нэр холбогдсон намын гишүүдийн асуудлаар МАН-ын Хяналтын хороо 3-4 удаа хуралдаж, хэлэлцсэн. Холбогдох хүмүүсээс мэдээ, тайланг нь авсан.

МАН-ын дүрмэнд хяналтын байгууллага улс төрийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Тиймээс ямар нэгэн байдлаар эрүү, иргэний хариуцлага хүлээлгэхгүй. Гэм буруутай эсэхийг хууль хяналтын байгууллага тогтооно.

Өнөөдөр хууль хяналтын байгууллагуудын Хөгжлийн банк нь дээр явуулж байгаа үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна.

Гэм буруутай нь тогтоогдвол тухайн гишүүд намын дүрмийн дагуу улс төрийн түвшинд ямар нэгэн албан тушаал хаших эрхгүй болно” гэв.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …