Ж.Ганбат: Уурхайгаас ачиж байгаа нүүрсний хэмжээг ил тод болгож байна

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2022.11.08/ олон нийтэд мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Миний хувьд Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод хоёр долоо хоног болж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нээлттэй, ил тод болох ёстой. Тиймээс цахим хуудсаараа дамжуулан уурхайгаас ачиж байгаа нүүрсний хэмжээг ил тод болгож байна.

Эндээс ямар компани, хэчнээн тээврийн хэрэгслээр, хэр хэмжээний нүүрс ачиж байгааг харж болно.

Өнөөдрийн байдлаар 30.497 тонн нүүрсийг 265 тээврийн хэрэгслээр ачаад байна. Ачилтын компанийн мэдээлэл хаалттай байсан. Өнөөдрийн байдлаар 13 худалдан авагч нүүрс тээвэрлэж байна.

Оффтек гэрээний талаар иргэд ойлголт муутай байна.    

Оффтек гэрээ гэдэг нь үйлдвэрлэгч ирээдүйд үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнээ урьдчилан борлуулах нөхцөлтэй хийгдсэн гэрээг хэлдэг. Энэ гэрээ “Эрдэнэс Тавантолгой” компанид дөрөв бий.

Гэхдээ эдгээр гэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богд хаан төмөр замын төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, Газрын тос дамжуулах хоолой барих төслийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан” гэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …