Сонгуулийн хууль ирэх оны зургадугаар сард эцэслэгдэн батлагдсан байх учиртай. Холимог тогтолцоог бий болгох уур амьсгал урьдчилсан байдлаар ойлгогдож байна. Ердөө мөдхөн он гараад л Монголд сонгуулийн учир жанцан жинхэнэ сэдэв болж, хууль тогтоох дээд байгууллагад суудал горилох хүмүүс одооноос төлөвлөгөөндөө орсон уур амьсгал өрнөж байгааг олон талаар харж байна. Ардын нам, Ардчилсан намыг ээлжлэн сонгож ирсэн Архангайчууд сүүлийн хоёр сонгууль дараалан гурван хүнийг сонгосон. Айсуй сонгуульд эднийгээ солих магадлал тун их ээ.
Ж.Мөнхбат. Энэ хүнд дахин дэвших сонирхол байгаа нь ойлгомжтой. Гэхдээ сүүлийн үед хараад байх нь ээ, намдаа баахан бүүрэлхүүлэнгүй, арагш шидэгдсэн байна гэж үзэгдэж байгаа. Мань эрийг Боомтын асуудал хариуцсан сайд болгоноо гэж цуурсан, одоо ч болсон юм алга. Угаасаа Ерөнхий сайд нь Засаг төрөө хэзээ ч бүтэн болгодоггүй, ямар нэг албан тушаалыг өр өглөгт өгөх замаар тохироо хийдэг, арын нүүдлээ хийдэг хүн. Түүнд засаг нь бүрэн бүтэн байх сонин биш. Харин ч бүрэн бүтэн байх нь эрсдэл дагуулдгаар ойлгогддог шиг байна. Ч.Хүрэлбаатарыг л гэхэд Шадар болгоно гэж хууль санаачилчихаад одоо ч гүйцэлдүүлээгүй л байна. Ж.Мөнхбатыг улмаар Т.Аюурсайханы голоод явсан УИХ-ын дэд даргад тавих юм гэнэ ээ гээд л бас л шуугиж байна. Хажуугаар нэгэн боксчин залууд өгнө гэж амласан машинаа өгөхгүй юм, тэгснээ өгөх ч албагүй л гэлээ. Ер нь хэнд ч болов гомдоод яваа хүн бололтой. Энэ байдлаараа түүнийг ирэх сонгуульд Ардын нам дэвшүүлж явуулах нь эргэлзээтэй л харагдаад байна. Улсын Ерөнхийлөгчтэй М.Энхболдыг өмөөрч нилээд “ноцолдсоноос” ингэж яваа юм гэх улс олон. Үнэн ч байж мэдэх. Иргэний уянгын шүлэг бичээд ир мөртэй шиг явсан Ж.Мөнхбат эдүгээ гундаад, нэр сүр ч олигтой байхаа байсан уу гэвэл тийм л шиг гэж хэлэхээр болжээ. Нэгэнт алба өгч, ажиллуулахгүй, зүгээр л өлбийсөн байдалтай байлгаад байвал нь, барьцаа сайн аваад сөрөг улс төрөө хийсэн нь дээр биз дээ. Байлдан олохгүйгээр амжилт ирдэггүйг Ж.Мөнхбат мэдэхтэйгээ. Арван зургаан оны сонгуулийн дараа Ерөнхий сайд болноо гээд л явсан хүн. Хажуугаар нь дайраад хоёр гурван ч Ерөнхий сайд төрөөд, эдүгээ удахгүй дөрөв дэх нь тодрох магадлалтай гэсэн. Эд нартаа элдвийн асуудлаар атгуулчихаагүй юм бол жаахан явсхийж ажиллах нь ононо доо.
Ё.Баатарбилэг. Ц.Нямдорж хонгилд чирэгдээд , уйлж явсан чинь үнэн биз дээ гээд л байсан. Худлаа биш л бололтой юм билээ. Жолоочоороо мөнгө авсан гээд авлигын хэрэгт орооцолдоод л байсан, чимээ алдраа юу даа. Юутай ч том дуугарах гэхээр нь ах нарын зүгээс нь амжиж нэг юм гаргаж ирээд, муу дүүгээ “засаадаад” байгаа нь нийгэмд тод ажиглагдах болсон. УИХ-д хоёр суув. Ё.Баатарбилэгийн гэх тодотголтой, хаяглагдах дорвитой ажил бараг хийсэнгүй дээ. Уг нь урлаг соёл, нийгмийн чиглэлийн ажилд сэтгэлтэй, тэр талаар хийж оройлох хүсэлтэй нь анзаарагддаг. Боловсролын сайд, Байнгын хороон дарга гээд ажлууд хийлээ. Цолгорон дөмөг байж чадсангүй дээ л гэх үнэлгээтэй. Богинхон ч хугацаанд хаших шиг болсон. Архангайхандаа хайрлагдсан эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ хавдрын асуудлыг урьдчилж оношлох, тойргийнхноо хүний ёсоор энэрэх үйлс хийгээд байсан нь худалгүй. Байж байхад илүүгүй, байхгүй байлаа гэхэд үгүйлэгдэхгүй л хүн, тэр УИХ-д.
Г.Тэмүүлэн. Аавын бийд газар үз гэдэг үгийн биелэлийг их үзүүлэгч. Дэд сайд, Оюу толгойн ТУЗ гээд их ажилласаан. Гадаадад ч сурсан. Аавынхаа мөнгөөр гулгисан. Жаахан боловсрол эзэмшсэн. Гэхдээ хүн сэтгэлийн, ёс суртахууны боловсрол эзэмшээгүй нь онц тод байгаа хүн. Мөн саядаа л гэхэд аав Ч.Ганзориг арван оноор улсын эдийн засгаа чирэгдүүлсэн Эрдэнэтийн гэх хэрэгт яллагдсан. Маш багаар яллагдлаа, хүү нь аварлаа гээд нийгэм шуугихаараа нэг болж байна. Аав нарынх нь улсад хохируулсан мөнгө хэдэн зуун тэрбумаар яригдаад л. Хүү нь улсын Төсвийн байнгын даргаар ажиллаад л. Мөн ч даажинтай тохуутай явдал аа. Ардын нам ийм жишээг үлгэр жишээ гэж үздэггүй юм бол эдгээр аав хүү нараа одоо болиулах хэрэгтэй ээ. Д.Амарбаясгалан дарга нь манай намын ариун нэр хүндэд авлига ашид харш гээд л ярьдаг. Оюук дарга нь Эрдэнэтийн хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж байна л гээд байсан, ингэж хардаг юм болов уу. Одоо эдгээр лут дарга нар Төсвийн байнгын даргаа солих хэрэгтэй. Улсад тийм балагтай аавын хүү УИХ-д байх ёс суртахуун, нэр төр, ер нь хүний энгийн соёлоор ч хэрхэвч зөвшөөрөгдөхөөргүй буй биш үү. УИХ-ын дарга нь ч тоодоггүй нь хачин. Анандбазараас авсан юмаар нь таглачихдаг юм болов уу. Ямар боловч Ганзоригийн Тэмүүлэн гэдэг хүн УИХ-д байх нь жигшүүртэй. Гэтэл мөдхөн ЗГХЭГ-ын дарга болох санаатай гэсэн.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу