
Гэрэл зургийг:Э.ХАРЦАГА
Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой” хамтран хэвлэл мэдээллийн агуулга дахь жендерийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах зорилгоор нийгэм, улс төрийн манлайлагч ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН баримтат болон хөрөг гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ.
Үзэсгэлэнд эмэгтэй улс төрчдийн хөрөг зураг, жендерийн хэвшмэл ойлголтыг халсан агуулга бүхий нийт 30 орчим гэрэл зургийг дэлгэжээ.

Гэрэл зургийг: Г.ӨНӨБОЛД

Гэрэл зургийг: Э.Ганзориг
Дашрамд дурдахад Хэвлэлийн гэрэл зурагчдын шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол энэ сарын 12-нд Bluemon Center-ийн “Norphei” арт галерейд, үзэсгэлэнгийн танилцуулга 13-нд “Интерном” дэлгүүрийн төв салбарт, сэтгүүл зүйн сургуулийн оюутнуудын шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол 14-нд “Norphei” арт галерейд болох юм байна.

Харин энэ сарын 15-ныг дуустал үргэлжлэх нийгэм, улс төрийн манлайлагч ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН баримтат болон хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэнгийн хаалт 15-нд “Norphei” арт галерейд болно.

Гэрэл зургийг: Б.Бямба-Очир

ЗУРГИЙН ТАЙЛБАР:Эмэгтэй болон эрэгтэй улс төрчдөд тавигддаг шалгуур нийгэмд өөр өөр байдаг.Эрчүүдийг шийдэмгий , өөртөө итгэлтэй удирдан чиглүүлэх чадвартай байх ёстой гэж боддог. Гэтэл эмэгтэй улс төрчид энэ бүхний дээр эмэгтэй хүний уян зөөлөн, эелдэг, гоо сайхантай гэсэн нэмэлт шалгуур тавигддаг. Бас дээрээс нь гэрийн сайн эзэгтэй байх. Энэ нь өөрөө эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд саад болдог шалтгааны нэг байх.
Гэрэл зургийг Э.Ганзориг













