“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно

Стартегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэх, үр шимийг нь иргэдэд тэгш хүртээх зорилгоор олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судалж, танилцуулах Ажлын хэсэг байгууллаа.

Тус Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална.
Үндэсний баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангийн хууль эрх зүйн орчныг бий болгох хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ард түмний мэдэлд бүрэн шилжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалт хэрэгжих ач холбогдолтой тул асуудлыг шуурхай судалж, шийдвэрлүүлэхээр тус Ажлын хэсгийг байгууллаа.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …