Шинэ жилээр хүүхдүүддээ барих гайхалтай бэлэг “Щелкунчик ба Гайхамшгийн орон” медиа арт балет

Жил бүрийн 12-р сард орон орны балетын театруудын тайзнаа тоглогддог алдарт Щелкунчик бүжгэн жүжгийг Монголд анх удаа медиа арттай хослуулан “Щелкунчик ба Гайхамшгийн орон” нэртэйгээр Монгол болон БНСУ-ын уран бүтээлчид Степпе Ареана-д 2022.12.31, 2023.01.01, 2023.01.02-ний өдрүүдэд тоглогдох гэж байна.

https://fb.watch/hF7VTRzD9L/


Дэлхийн сонгодог урлагийн урын санд томоохон байр суурийг эзэлсэн “Щелкунчик” (The Nutcracker) балетын жүжгийг “Элит балет” компани нь ерөнхий найруулагч Ц.Цолмонбудын найруулгаар 2019 онд Солонгосын үзэгчдэд толилуулсан юм.
Түүнчлэн Монгол уран бүтээлчийн санаачилгаар олон улсад анх удаа медиа арттай хослуулан бүтээгдсэн “Щелкунчик ба гайхамшгийн орон” балет анх 2021 онд БНСУ-ын тайзнаа тоглогдсон бөгөөд Азидаа сонгодог урлагийнхаа хөгжлөөр тэргүүлэгч тус улсын үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм.


Сонирхуулахад 12-р сарын 31-ний өдрийн тоглолт нь илүү онцгой бөгөөд он гаргах тусгай хөтөлбөр, олон олон гэнэтийн бэлэг багтсан гэдгийг уран бүтээлчид онцоллоо.



Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …